Odoo image and text block

Mongolian Artisan 
Cheesemakers Union
 


MACU and MACU affiliates are transforming the nomadic traditional dairy processing to fine artisan cheese making in rural areas of Mongolia

Odoo - Sample 1 for three columns

Бяслаг

6000-7000 жилийн өмнөөс (хүн хонийг гаршуулсан үед) хүн төрөлхтөн бяслаг бэлтгэх аргыг эзэмшсэн гэж судлаачдын дийлэнх нь таамагладаг. Хамгийн анх Төв Азийн нүүдэлчин Турк үндэстэн эсвэл Ойрхи Дорнодын хавьцаа амьдран суурьшиж байсан хүмүүс бяслагийг хийж эхэлсэн байх магадлалтай аж. Эртний Грек болон Ром үндэстний хувьд бяслаг нь хамгийн түгээмэл хэрэглэдэг хүнсний нэг байжээ. Амттай, тэжээллэг хүнс болох бяслаг нь уураг, кальци, амин дэм В12 агуулдаг.
Кальцийн их хэмжээ нь яс сийрэгжих өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Бага насандаа кальци ихээр хэрэглэж байсан хүмүүс нас ахих үедээ энэ өвчнөөр өвчлөх нь бага байдгийг  судлаачид тогтоожээ. Бяслаг болон бусад цагаан идээнд агуулагдах кальци нь бусад хүнсэнд агуулагдах калцийг бодвол бие махбодод илүү хурдан шингэдэг байна.
Мөн түүнчлэн бяслаг шүд хорхойтохоос сэргийлнэ. Шүдний пааланг гэмтээдэг хүчлээс сэргийлдэг байна

Odoo - Sample 2 for three columns

Жимс

Хүний бие махбодын хэвийн үйл ажиллагааг зохицуулах, хүч чадлыг нэмэгдүүлэх, эрүүл чийрэг өсөж хөгжихөд жимс, жимсгэнэ нэн чухал. Хүн хоногт 300 гаас доошгүй, жилд 109-112 кг жимс, жимсгэнэ, түүний бүтээгдэхүүнээр хийсэн хүнс тэжээл, ундааны зүйл хэрэглэх шаардлагатай гэж эрдэмтэд үздэг байна. Жимс, жимсгэнэ бол чихэрлэг ихтэй, олон янзын органик хүчил, бичил язгуур махбод, төрөл бүрийн витамин агуулсан байдаг учир хүнс тэжээлээс гадна эмийн үйлдвэрийн үнэт түүхий эд болно.
Бяслаг болон жимс нь төгс зохицол болдог. Бяслаг нь дотроо хатуу, хагас хатуу, зөөлөн, шинэ гэсэн төрлүүдээс бүрдэнэ. Ямар төрлийн бяслаг идэх гэж байгаагаас шалтгаалж жимсийг сонгон хэрэглэнэ.

Odoo - Sample 3 for three columns

Дарс

 Дарс буюу вино нь усан үзмийн шүүсийг исгэж хийсэн согтууруулах ундаа юм. Үндсэн 3 төрөл байна.
    Цагаан дарс: Үл мэдэг шар ногоондуу туяатай бараг өнгөгүй дарсыг хэлнэ. Цагаан усан үзэм зэрэг бараан биш өнгийн усан үзмийг дан жимсний шүүсээр исгэж хийнэ. Энэ төрлийн дарс нь загасны махан хоолтой сайн зохицно.
    Улаан дарс: Тунгалаг улаан, гүн ягаан болон улаан хүрэн өнгийн дарснууд энэ төрөлд багтана. Цагаан дарстай харьцуулахад найрлагандаа таннин ихээр агуулах ба гашуундуу амтагдана. Улаан дарсыг голчлон хар ба улаан усан үзэм ашиглан архиар исгэдэг байна. Махан төрлийн хоолтой сайн зохицох ба хөргөх тусам гашуун амт нь ихсэх тул хөргөлгүй уудаг.
    Ягаан дарс: Франц хэлээр розе гэх ба "сарнайн өнгө" гэсэн утгатай хундан ягаан туяатай дарс юм. Энэ төрлийн дарсыг цайвар өнгийн усан үзмийг улаан дарстай адил архиар исгэх болон улаан цайвар усан үзмүүдийг холиж хийх гэх мэт хэд хэдэн аргаар үйлдвэрлэнэ.

Монгол малын сүүг дэлхийд таниулах

Бэлчээрийн мал аж ахуйн сүүний чанарыг дэлхий нийтэд таниулах мөн 2 бөхтэй тэмээний сүүн бяслагыг дэлхийн зах зээлд шинээр нэвтрүүлэхээр зорьж байна.

100% байгалийн гаралтай бүтээгдэхүүн

Үйлдвэрлэлийн явцад нэмэлт химийн орц найрлага ороогүй бүтээгдэхүүнийг, хөдөө орон нутаг дахь бяслаг урлаачдын гараас шууд таны хэрэгцээнд нийлүүлэх болно.

Яагаад импортын бүтээгдэхүүнийг хэрэглэнэ гэж?

Дотоодын хэрэгцээг хангахын тулд Европ технологийн бяслагыг Монголдоо үйлдвэрлэж эхэллээ. Импортын бараанаас татгалзаж дотоодын үйлдвэрлэлийг дэмжин ажиллахыг та бүхнээс хүсэж байна.